Blog

“БИД ИРЭЭДҮЙДЭЭ ХАЙРТАЙ” өдөрлөг

“Твинхаус констракшн” ХХК нь “World TV”-тэй хамтран олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2016 оны 5 сарын 28-ны өдөр “БИД ИРЭЭДҮЙДЭЭ ХАЙРТАЙ” өдөрлөгийг зохион байгууллаа.

Үүнд: БГД-н 7-9 насны зорилтот бүлгийн өрх толгойлсон эцэг эхчүүдийн бяцхан хүүхдүүдийг хамрууллаа.

Уг өдөрлөг нь 5 сарын 28-ны өглөө 09:00 цагт “World TV”-ийн шууд нэвтрүүлгээр зорилтот бүлгийн хүүхдүүдийг оролцуулсанаар эхэлсэн  юм.

Манай арга хэмжээ нь бүтэн өдрийн турш үргэлжилсэн бөгөөд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”,  Энхтайваны өргөн чөлөөгөөр (13-р хорооллоос 1-р хорооллын замыг дуустал) “Явуулын тайз”, хүүхдийн “Нарс зуслан” зэрэг газруудад урлаг, спортын арга хэмжээнүүд явагдсан юм.

Дэмжин ажилласан байгууллагууд: Замын Цагдаагийн Ерөнхий газар, Hummer club, Mongolian Auto graff, Mongolian chopper’s, Латип сан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн “Нарс зуслан”, “Стандарт форм” ХХК, “Их газрын чулуу” ХХК.

ХАМТЛАГ ДУУЧИД: Дуучин Т.Амина/СТА/; Дуучин Р.Номин-Эрдэнэ; Дуучин Л.Байзда /СТА/; “Латип сан”-ийн уран бүтээлчид.

Хамтран ажилласан эдгээр байгууллага болон хувь хүмүүстээ гүнээ талархсан сэтгэгдлээ илэрхийлье.

No Comments

Leave a Reply

ХОЛБОО БАРИХ

“Твин Хаус Констракшн” ХХК

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,
3-р хороолол, 9-р хороо, 45-р байр,
B1 давхар, 1 тоот.




    Туслах цэс