ТӨСЛИЙН НЭР
“Дулаан байр” хотхон – 1-р ээлж
ТӨСЛИЙН БАЙРШИЛ
БГД-ийн 9-р хороо, 3-р хороолол, 44-р байр /Хорооллын эцэст, СОТ III-ын байруудын баруун талд/
ТӨСЛИЙН АШИГЛАЛТАНД ОРСОН ХУГАЦАА
2015 оны 3-р улирал
ТӨСЛИЙН ТАЛБАЙ
18.0м х 19.0м = 342 м2
ТӨСЛИЙН ТУХАЙ
2014-2015 онд Иргэн М.Насанбатын 12 давхар 77 айлын үйлчилгээтэй орон сууцны барилга.
Их хотын өнгө төрхийг нэмэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдаж буй автомашины 2 давхар нэгдсэн зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, үйлчилгээний төв бүхий цогц шийдэлтэй 12 давхар төмөр бетон карказ, 2 блок 161 айлын “ДУЛААХАН БАЙР” хотхон нь эрхэм таны эрүүл тайван амьдралын тав тухтай орчин байна.
Уг хотхоны эхний ээлжийн 12 давхар 77 айлын орон сууц нь 2015 оны 9 дүгээр сард ашиглалтад орсон.
ХОТХОНЫ ДАВУУ ТАЛ
Байршил: Хотын төвөөс 4.6 км зайд байрладаг, бүх үйлчилгээндээ ойр (сургууль цэцэрлэг, эмнэлэг, хороо, дэлгүүр, үзвэр үйлчилгээний төвүүд гм….)
Барилгын хийц: Төмөр бетон карказ, тоосгон фасад, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй диафрагм ханатай
Авто зогсоол: Блок тус бүр 2 давхар автомашины нэгдсэн зогсоолтой
Үйлчилгээний төв: Блок тус бүрийн 1 давхарт оршин суугчдын тав тух, хэрэгцээг хангах үүднээс үйлчилгээний төвүдийг төлөвлөж өгсөн.
Цахилгаан шат: Орц бүр өндөр хүчин чадал бүхий АНУ-ын SWORD брэндийн хос цахилгаан шаттай.
Барилгын материал, тоноглол: Монгол, Орос, Герман, Солонгос, Турк улсын чанартай материал, тоноглолуудтай