Твинхаус констракшн ХХК-ийн товч танилцуулга

Манай компани 2011 онд байгуулагдсан цагаасаа эхлэн барилгын салбарт засал чимэглэл, барилга угсралт, үйлдвэрлэлийн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулан өргөжин тэлсээр байна. Бид удирдлага зохион байгуулалт, ажиллах хүч, материаллаг баазын хувьд нилээд бэхжиж, барилга угсралтын ажлыг өөрийн хүч, хөрөнгөнд түшиглэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн ажиллаж байна.

Манай хамт олон барилгын салбарт 20 жилийн турш тасралгүй ажиллан туршлагажсан чадварлаг инженер М. Насанбатаар удирдуулан том жижиг 30 орчим төслийг чанартай хурдан шуурхай хийж гүйцэтгэсэн ажлын арвин туршлагатай чадварлаг хамт олон юм. Байгууллагын удирдлагын багийн зүгээс боловсон хүчнийхээ чадвар чадамжийг дээшлүүлэх, ажлын бүтээмж болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ажилтнуудаа нэн шаардлагатай мэргэжлийн сургалтанд тогтмол хамруулахын зэрэгцээ ажиллагсдынхаа амьдралын төвшин болоод нийгмийн байр суурийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготойгоор санаа нэгтэй урагшилж байгаадаа баяртай байдаг юм.

Бид энэхүү үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, ажиллах хүч, техник тоног төхөөрөмж, нөөц бололцоондоо тулгуурлан импортын барааг орлох хэв хашмалын үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр барьж босгон, эх орондоо үйлдвэрлэсэн чанартай баталгаатай барааг хямд үнээр харилцагч байгууллагууддаа хурдан шуурхай нийлүүлэн ажиллаж байна. Өдгөө бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ажил маань улсын хэмжээнд өргөжин тэлсээр 1000 гаруй аж ахуй нэгж, байгууллагатай хамтын ажиллагаатай болжээ.

Бид Баянгол дүүргийн 9-р хороонд байрлалтай “Дулаахан байр” хотхоны бүтээн байгуулалтын ажлыг 2014 оноос эхлэн, иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийг зорилго болгон, хамт олноороо хичээл зүтгэл гарган чанарын өндөр түвшинд барьж байгуулан ажиллаж байна.

  • 2015 оны 9-р сард 77 айлын 44-р байр ашиглалтад орсон.
  • 2017 оны 8-р сард 84 айлын 45-р байр ашиглалтад орсон.
  • 2019 оны 3-р улиралд 110 айлын 814-р байр ашиглалтад орсон.
  • 2021 оны 3-р улиралд 120 айлын байр Буянт-Ухаад ашиглалтад орно.

Хотхоны дараагийн ээлж болох 110 айлын сууцыг манай хамт олон товлосон цаг хугацаандаа ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Цаашид бид материал хангамж, техник тоног төхөөрөмжөө сайжруулан өргөжүүлэх, боловсон хүчнээ чадавхижуулах, эдийн засгийн бааз сууриа тогтворжуулах тал дээр анхааран ажиллах зорилт тавин урагшилж байна.

Мөн “Твинхаус констракшн” ХХК-ийн хамт олон бид сэтгэл зүтгэл нэгтэйгээр 10 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаасаа туршлага хуримтлуулж, чамлахааргүй амжилт гарган , үр дүнд хүрч ажиллаж чадснаараа бахархдаг.

Манай компанитай хамтран ажилладаг мэргэжил нэгт эрхэм бизнесийн түншүүд, хэрэглэгч, худалдан авагч та бүхэндээ эрүүл энх амьдрал, ажил бүтээлийн амжилтыг хүсэн ерөөе!

 

Твинхаус констракшн ХХК-ийн хамт олон

ХОЛБОО БАРИХ

“Твин Хаус Констракшн” ХХК

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,
3-р хороолол, 9-р хороо, 45-р байр,
B1 давхар, 1 тоот.




    Туслах цэс